Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Гэр бүл цуцлуулах нэхэмжлэлд бүрдүүлэх материал

  1. Гэр бүлийн гэрчилгээний хуулбар
  2. Насанд хүрээгүй хүүхдийн гэрчилгээний хуулбар /хүүхдийн тоогоор/
  3. Бага насны хүүхэд бол эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, сурдаг бол сургуулийн тодорхойлолт
  4. Эд хөрөнгийн маргаантай бол хамтран амьдрахаас өмнө болон хамтран амьдарч байх үедээ авсан эд хөрөнгийн талаарх жагсаалт
  5. Эд хөрөнгө үнэлүүлсэн тухай орон нутгийн үнэлгээ
  6. Өргөдөл 2%
  7. Улсын тэмдэгтийн хураамж 70200₮ төлсөн баримт

/хуулбарласан баримт бүхэн нотариатаар гэрчлүүлсэн, өргөдөлд хариуцагчийн иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар бичигдсэн байна

0 comments