Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл...

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ.

48
0
SHARE

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаар тушаалаар батлагдсан хяналт, шинжилгээний ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт ажиллалаа.

Ажлын хэсгийн ахлагчаар шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, дэд ахлагчаар шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, гишүүдээр Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга  Б.Цэцэгдэлгэр, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт Б.Мөнхзаяа, нарийн бичгийн даргаар Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын референт М.Алтаншагай, мэдээллийн технологийн хэлтсийн инженер Э.Лхагва-Очир нарын бүрэлдэхүүнтэйгээр “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-д заасан 5 үндсэн чиг үүргийн хүрээнд хууль тогтоомж, журам, хэм хэмжээний актыг хэрхэн мөрдүүлж байгаа хэрэгжилтийн явцтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон чиглэл өглөө.

NO COMMENTS

LEAVE A REPLY