Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Тамгын газарback to homepage

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шүүхийн тамгын хэлтэс бие даасан нэгж болж шинэ зохион байгуултанд шилжсэн. 2015 оны 7 сарын 1-нээс Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар болж өөрчлөгдсөн. Нийт 31 ажилтантай, үүнээс төрийн захиргааны албан хаагч 19, төрийн үйлчилгээний албан хаагч 12  ажиллаж байна.

Тамгын газрын дарга Д.Мөнхбат, нягтлан бодогч Г.Баянжаргал,  шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр, мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Одонтунгалаг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Эрдэнэчимэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах  Э.Жаргалбаяр, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Энхтамир, Сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Базардорж, Ж.Оюунзул, Ц.Эрдэнэчимэг, Б.Эрдэнэцэцэг, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Ариунтуяа, М.Дөлгөөн, Б.Байгалмаа, Г.Сугармаа, Х.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл, Д.Даваасүрэн, Б.Цагаанцоож, О.Нямдорж, А.Доржпүрэв, архив бичиг хэргийн эрхлэгч Ш.Батбаатар, бичиг хүргэгч Б.Гансүх, нярав М.Пагмасүрэн, сантехникч Ж.Мөнхболд, жолооч Д.Нямбаяр, С.Ганбаатар, үйлчлэгч О.Шүрэнцэцэг, М.Үүрцайх, Х.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Та бүхэн  Тамгын газрын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар 70272421 дугаарын утсаар холбоо барих боломжтой.

Contacts and information

Хас банк: 5001196835

Social networks

Most popular categories

© 2015 Төв аймгийн ШҮҮХ IT Одонтунгалаг зохиов.