Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Давж заалдах шатны шүүхback to homepage

ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮ ИРГЭНИЙ ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

        2016 оны 05 сарын 13-ний өдрийн Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулиар Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Төв аймгийн Зуунмод суманд байршиж үйл ажиллагаа явуулж байна.

        Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан эрүү иргэний хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасны дагуу харъяалан хянан хэлэлцэхээр хуульчлагдсаны дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүү иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүү иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байна.

        Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 4 шүүгч, шүүгчийн туслах 1 гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа, шүүгчийн туслах Г.Энхтамир нар ажиллаж байна.

 

Contacts and information

Хас банк: 5001196835

Social networks

Most popular categories

© 2015 Төв аймгийн ШҮҮХ IT Одонтунгалаг зохиов.