Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхback to homepage

Монгол Улсад анх удаа Захиргааны хэргийн шүүх хэмээх, захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянадаг дагнасан шинэ шүүхийг 2004 оны 6-р сарын нэгнээс байгуулсан нь Монгол Улсад ардчилсан эрх зүйт төрийг төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, захиргааны байгууллагыг хөгжүүлж, түүний үйл ажиллагааг үр ашигтай болгох, иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөөг хангах, эрх зүйн механизмыг боловсронгуй болгох гол нөхцөл болсон юм.

Төв аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр Захиргааны хэргийн анхан шатны  шүүх болон нэрлэгдэж, Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлан аймгийн төв болон 27 сумыг харьяалан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Хажидмаа, шүүгчээр Ч.Одсүрэн, Д.Зоригтбаатар нар, шүүгчийн туслахаар Э.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Доржпүрэв нар ажиллаж байна

Contacts and information

Хас банк: 5001196835

Social networks

Most popular categories

© 2015 Төв аймгийн ШҮҮХ IT Одонтунгалаг зохиов.