Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Сургалт явагдлаа

Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс зохион байгуулсан “Стресс, ажлын байрны стресс” сэдэвт сургалт 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.

Сургалтын багшаар сэтгэл засалч, сэтгэл зүйч, анагаах ухааны докторант, “Ариусахуй ертөнц” төвийн захирал, эмч Д.Эрдэнэбаатар урилгаар оролцож Төв аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилчдад сургалт хийж стрессын талаар, стрессээс хэрхэн гарах талаар заалаа.

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/court/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455