Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Хөдөлмөрийн аварга хуульчаар шалгарлаа

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг Төв аймгийн “Хөдөлмөрийн аварга” хуульчаар шалгарлаа.

Шагналыг 2018 оны 2 сарын 14-ний өдөр Төв аймгийн Засаг Даргын Тамгын газарт гардуулж өглөө. Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэгтээ Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Тамгын газрын хамт олон баяр нь хүргэж, цаашдын ажилд нь  амжилт хүслээ.

0 comments