Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Сургалт боллоо

Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээрр сарын 22-ны өдөр батлагдсан 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Д.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх систем,

“Иргэн-2014” иргэний хэрэг хянан шийдвэрлэх нэгдсэн системүүдийн талаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулсан ба энэхүү хэлэлцүүлэг, сургалтанд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон бусад шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

0 comments