Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Талархал

“Төв хөгжил” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Гэрэлтмаа

Манай компани иргэд байгууллагуудад зээл олгох үйл ажиллагааг эрхлээд 16 жил болж байна.

Амьдралын янз бүрийн шалтаг, шалтгаанаас болж авсан зээлийг хугацаа алдан төлөх, байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчих асуудал гарах явдал байдаг. Ийнхүү хүмүүсийн асуудлыг хурдан шуурхай, чирэгдэлгүйгээр шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах алба байгуулагдсанд сэтгэл ханамжтай байдаг. Эвлэрүүлэн зуучлах алба байгуулагдсан нь нэгдүгээрт тэмдэгтийн хураамж 30000 төгрөг болдог (иргэний шүүхэд хандах үед төлбөрийн хэмжээ хамаагүй өсдөг) нөгөө талаар уригдсан тал нь амгалан тайван орчинд асуудлаа чөлөөтэй ярьж шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн өгдөг. Түүнчлэн хөдөө орон нутагт явж асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэн өгдөгт баярлаж явдаг. Хэдийгээр дээр дурьдсан давуу талуудтай ч эцэст нь шүүгчийн захирамж гардаг учраас тухайн төлбөр тооцоог богино хугацаанд төлж барагдуулахад маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд гарсанд баяртай байна.

0 comments