Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Иргэдийн төлөөлөгч back to homepage

Сургалт явагдлаа Сургалт явагдлаа

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагт 2016 онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн ээлжит сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдээлэл хийж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлагыг тарааж ажиллалаа. Сургалтанд Төв аймгийн Зуунмод сумын 6 багийн иргэд оролцлоо.

Сургалт явууллаа Сургалт явууллаа

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 03/1487 тоот “Иргэдэд хууль сурталчлах тухай” албан бичгийн дагуу “Төв аймгийн Зуунмод сумын иргэд болон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт хууль сурталчилж сургалт явууллаа. Сургалтанд  Төв аймгийн Зуунмод сумын “1, 2, 3, 4, 5, 6” дугаар багуудад “Иргэд, олон нийтэд Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийг Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ болон шүүхийн өөрчлөн байгуулалтын талаар  гэсэн 4 үндсэн чиглэлээр зохион явуулав. Өдөрлөгийн үеэр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, нөлөөллийн мэдүүлэг хэн хэрхэн хөтлөх талаарх иргэд, иргэдийн төлөөлөгчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд ач холбогдол бүхий зурагт танилцуулга, нугалбар зэргийг /1000 хувь/ тараан, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, иргэдийн төлөөлөгчдөөс санал асуулга авч ажиллалаа. Тамгын газарт ирсэн зурагт танилцуулга, гарын авлага, нугалбар хуудсыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Зуунмод сумын ЗДТГазар, Татварын хэлтэс,  Цагдаагийн газар, Прокурорын газар, Нийгмийн даатгалын хэлтэс,  Тагнуулын хэлтэс, ШШГАлба,  Цагдан хорих байр, ХААН банк, Хас банк, Онцгой байдлын хэлтэс, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв-Чандмань ДЭХГазар,  Мэргэжлийн хяналтын газар, Зуунмод сумын 1-6 дугаар багуудын мэдээллийн самбарт байршууллаа.

Contacts and information

Хас банк: 5001196835

Social networks

Most popular categories

© 2015 Төв аймгийн ШҮҮХ IT Одонтунгалаг зохиов.