Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа back to homepage

Талархал Талархал

“Төв хөгжил” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Гэрэлтмаа

Манай компани иргэд байгууллагуудад зээл олгох үйл ажиллагааг эрхлээд 16 жил болж байна. Read More

Шүүхэд баярлалаа Шүүхэд баярлалаа

Төв аймгийн Архуст сумын иргэн Д.Жаргалмаа

Манай суманд 2017 оны 4 сарын 24-ны өдөр Төв аймаг дахь шүүхээс хүмүүс ирж сумын иргэдэд шүүхийн шинэчлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Би сумынхаа сум хөгжүүлэх сангаас зээл аваад төлж чадахгүй удаачихсан байсан. Шүүхээс хүмүүс ирээд дуудаж байна гэхэд дотроо айдастай очиход Төв аймаг дахь шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Буянхишиг нар нь намайг найрсагаар хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар тайлбарлаж, ач холбогдлыг танилцуулан  миний өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгсөнд сэтгэл хангалуун байна. Төв аймгийн шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Төв аймгийн Архуст сумын Санхүү албаны дарга Ч.Нэргүй

Манай Архуст сум шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сонгож сум хөгжүүлэх сангийн төлөгдөөгүй байсан өр зээлийн маргааныг шийдвэрлүүллээ. Энэ үйлчилгээ нь бидний ажилд их дэм болсон, хурдан шуурхай юм байна. Өмнө нь зээлдэгч нарт мэдэгдэх хуудас өгч шаардаж байсан ч зээл төлөгдөхгүй удаж байсан. Харин эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Буянхишиг нар хуулийн дагуу эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж, хоёр талд ашигтайгаар шийдвэрлэж өгсөнд сэтгэл хангалуун байна. Шүүх шинэчлэгдэж ил тод, нээлттэй, шуурхай, шударга ажиллаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг байсан ч энэ бүхнийг өөрийн биеэр шүүхээр  үйлчлүүлж байж мэдэрлээ. Сумынхаа сум хөгжүүлэх сангийн мөнгийг эргэлтэнд оруулахад чухал туслалцаа үзүүлсэн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Буянхишиг нартаа баярлалаа гэж хэлье. Шүүхийн шинэтгэлийн үр дүн иргэдэд хүрч байгаад баяртай байна.

Эвлэрүүлэн зуучлагч нүүдэллэн ажиллалаа Эвлэрүүлэн зуучлагч нүүдэллэн ажиллалаа

Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Баянхангай сумдад эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, туслах Б.Буянхишиг, жолооч Ж.Мөнхболд нар 2017 оны 02 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд нүүдэллэн ажиллаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирүүлсэн өргөдөл маргааныг хэлэлцэн нийт 35 маргааныг шийдвэрлээд ирлээ. Read More

Эвлэрүүлэн зуучлагчийн хэлэлцүүлэг боллоо Эвлэрүүлэн зуучлагчийн хэлэлцүүлэг боллоо

Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ажилтнууд, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн шүүх, Төв аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нарын хамтарсан хэлэлцүүлэг 2015 оны 7 сарын 8-ны өдөр Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэгжилтийн байдал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг практикт хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, тулгарч байгаа асуудлууд болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлснээр гарч байгаа үр дүнгийн талаар хэлэлцэж, туршлага солилцлоо.

Хөдөө орон нутагт ажиллалаа Хөдөө орон нутагт ажиллалаа

Сум дундын 23 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, шүүгчийн туслах Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга У.Болортуяа, жолооч К.Цолмон нар Төв аймгийн Архуст суманд 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нүүдэллэн ажиллалаа.

Төв аймгийн Архуст суманд нүүдэллэн ажиллахдаа Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд сурталчилж, мөн иргэний маргаанд хэрхэн нэхэмжлэл гаргах, ажиллаж байсан байдлаа тогтоолгохын тулд бүрдүүлэх материал, нэхэмжлэлийн загвар, гэр бүлийн эрх зүйн талаарх ойлголт, шүүхийн шинэчлэлтэй холбогдуулан шүүхийн бүтцийн талаар тараах материал тарааж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Эвлэрүүлэн зуучлагч хөдөө орон нутагт ажиллалаа. Эвлэрүүлэн зуучлагч хөдөө орон нутагт ажиллалаа.

Сум дундын 23 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, туслах Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Э.Энхнаран, Э.Жаргалбаяр, жолооч Ж.Мөнхболд нар Төв аймгийн Цээл, Угтаалцайдам сумдад 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 09-ны өдөр дуустал нүүдэллэн ажиллалаа.

1.Цээл сумын Сум хөгжүүлэх сангийн гаргасан 30 өргөдлийн дагуу иргэний эрх зүйн 25 маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар хэлэлцэн шийдвэрлэж, 25 маргаанд  эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэв.

  1. Угтаалцайдам сумын Сум хөгжүүлэх сангийн гаргасан 6 өргөдлийн дагуу иргэний эрх зүйн 5 маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар хэлэлцэн шийдвэрлэж, 5 маргаанд эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэв.

Мөн Цээл, Угтаалцайдам сумдаар нүүдэллэн ажиллах хугацаандаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр, гэр бүлийн эрх зүйн асуудал, эвлэрүүлэн зуучлах тухай хууль, Иргэний болон бусад хуульд орсон өөрчлөлтийн талаар сурталчилж, зээлийн гэрээтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх, гэр бүлийн маргаан, хүүхдийн тэтгэлэгийг хэрхэн төлүүлэх, хүүхдийн асрамжийг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, тараах материал, гарын авлага бэлтгэн тарааж ажиллав.

Эвлэрүүлэн зуучлагч хөдөө орон нутагт ажиллалаа Эвлэрүүлэн зуучлагч хөдөө орон нутагт ажиллалаа

Сум дундын 23 дугаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, шүүгчийн туслах Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга У.Болортуяа, жолооч К.Цолмон нар энэ 4 сард Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Баянхангай, Аргалант, Алтанбулаг сумдад очиж, эвлэрүүлэн зуучлах ажиллах явууллаа. Уг ажиллагаанд иргэд, хуулийн этгээдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн болон гэр бүлийн маргаантай 65 материал хүлээн авч, уулзалтыг зохион байгуулснаар 55 маргаанд талууд харилцан тохиролцсны үндсэн дээр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Орон нутагт ажиллах үеэр эвлэрүүлэн зуучлагчид хандаж ирсэн хүмүүст гэр бүл цуцлалт, хүүхдийн асрамж тогтоолгох, зээлийн гэрээний талаар асуусан асуултанд хариулж зөвлөгөө өгөхийн зэрэгфцээ сум, орон нутгийн засаг захиргаанй удирдлага, иргэд хөдөлмөрчдөд Эвлэрүүлэн зуучлах тухай хууль, Иргэний болон бусад хуульд энэ талаар орсон өөрчлөлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлогийн талаар танилцуулга хийж, бэлтгэсэн гарын авлага материалыг тараан мэдээлэл түгээлээ.

Contacts and information

Хас банк: 5001196835

Social networks

Most popular categories

© 2015 Төв аймгийн ШҮҮХ IT Одонтунгалаг зохиов.