Тамгын газар

Тамгын газар

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн шүүхийн хэвийн ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэгтэйгээр хууль, тогтоомжоор олгосон эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар нь Тамгын газрын дарга 1, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 1, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, шүүгчийн туслах 11, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 5, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 1, эвлэрүүлэн зуучлагч 1, эвлэрүүлэн зуучлагчийн туслах 1, ерөнхий нягтлан бодогч 1, архив, бичиг хэргийн эрхлэгч 1, нярав 1,  бичиг хүргэгч 1, жолооч 2, сантехникийн слесарь 1, үйлчлэгч 2 нийт 31 албан хаагчийн орон тоотойгоор ажиллаж байна.

Шүүхийн бүтэц зохион байгуулалт

court structure